Johns Manville ЭРДЭСТ ХӨВӨН - ГЭГЭЭН ӨРГӨӨ

Энэ бүтээгдэхүүн нь үнэ нь боломжийн ба түүнээс гадна таны гэр оронд бүтэн жилийн 4 улирлын тав тухтай байдал, дуу чимээ багатай орчин, илүү сайн дулаан хадгалалт болон эрчим хүчний зардлыг тань 40%-р бууруулна.

  1. Ерөнхий танилцуулга

    Тусгаарлах, дулаалах нь амины орон сууцын барилгын явцын хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд дулаалга нь эрчим хүчний зардалд ихээхэн нөлөө үзүүлдэг. Дулаан нь халуун газраас хүйтэн газарлуу байнга шилждэг бөгөөд энэ шилжилтээс болж бидний амины орон сууц хүйтэн, байдаг. Өвлийн улиралд байшингийн дотор талд байрлах халуун агаар нь гадагшаа алдагдаж сууцыг хүйтэн болгодог бол зуны улиралд энэ урсгал нь эсрэгээрээ байж сууцыг тухгүй халуун болгодог. Бид халаалтын болон агаарын урсгалын системээр энэ асуудлыг шийддэг боловч энэ системийг ажиллуулахын тулд бид ихээхэн эрчим хүч ашиглаж, өндөр урсгал зардал гаргадаг. Зөв материалаар тусгаарлаж, дулаалсан амины орон сууц нь энэ дулааны урсгалыг багасгаж таны халаалтын болон хөргөлтийн системийн бага ажиллуулж ихээхэн хэмжээний мөнгийг урт хугацаанд хэмнэх болно. Johns Manville  эрдэст хөвөн тусгаарлалт, дулаалга нь элс болон дахин боловсруулсан шил гэх мэт материалуудаар хийгдсэн ба АНУ-н байрлах сууцнуудын 90% нь энэ дулаалга, тусгаарлалтын материалыг ашиглана. Johns Manville хөвөн нь цайрт минерал элс болон хоёрдогч түүхий эд болох элснээс бүрдсэн утаслаг материал бөгөөд орон сууцын болон үйлдвэрийн гэх мэт маш олон төрлийн дулаалгад хэрэглэдэг байна. Энэ тусгаарлагч нь халуун, хүйтэн, дуу чимээг маш сайн тусгаарладаг ба зунд таны өрөөг сэрүүн, өвөл бол дулаан байлгах чадвартай учраас эрчим хүчийг хэмнэх маш сайн арга юм. Үүнээс гадна Johns Manville хөвөн нь галын аюулд тэсвэртэй ба тиймээс амины орон сууцны дулаалга болон тусгаарлагч болоход төгс тохирдог.  Судалгаагаар, энэ материал нь таны орон гэрийн дулаан алдалтыг 40% бууруулах та шууд утгаараа таны эрчим хүчийг хэмнэх юм.

  2. Үзүүлэлт

    Нэг боодолд 20 ширхэг 120см урт, 60см өргөн, 16.5см зузаантай зүсмэл багтана. Нийт талбайн хэмжээ 14.4м2 болдог. Хамгийн гол нь 16.5см зузаан тул хана дулаалахад давхарлах шаардлагагүй.

  3. Давуу тал

    Ногоон бүтээгдэхүүн

    Дахин боловсруулсан орц

    Guardian Knauf эрдэст хөвөн бүтээгдэхүүн нь 35%-н дахин боловсруулсан шилийг өөртөө агуулдаг.

    Байгалын нөөцийг хадгалах

    Guardian Knauf эрдэст хөвөн тусгаарлагч дулаалга нь цахиурын элсээр хийгддэг бөгөөд цахиурын элс нь агаарын урсгал болон нарны эрчим хүчний адил Байгалын нөхөн сэргээгддэг, дуусашгүй нөөц юм.

    Хамгийн бага ууршдаг органик нэгдэл

    Орон сууц болон барилгын дотоод агаарын чанар нь сүүлийн жилүүдэд хамгийн их анхаарал татаж байгаа асуудал юм. Манай бүтээгдэхүүн  дотоод агаарын чанарын хамгийн өндөр стандартыг баримталж хийгдэг ба таны гэр бүлд эрүүл орчинд амьдрах боломжийг олгоно.

    Эрчим хүчний хэмнэлт

    Тусгаарлагчийн хамгийн гол зорилго бол эрчим хүчийг хэмнэх юм. Шигүү шилний утаслагаас бүрдсэн Guardian Knauf эрдэст хөвөн тусгаарлагч, дулаалагч нь таны дулаан алдалтыг багасгаж, эрчим хүчийг хэмнэнэ.

    Дуу чимээний тусгаарлалт

    Үүнээс гадна Guardian Knauf эрдэст хөвөн нь гаднын дуу чимээг маш сайн тусгаарлаж, танай гэрийг нам гүн байлган таны амрах нөхцөлийг бүрэн хангах болно.

  4. Үнэ